2018 оны 01 сарын 23
Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа БОАЖЯамны 30 жилийн ойг угтаж 15 бүтээлч ажлыг өөрсдийн нөөц бололцоогоороо хийлээ. Ханх хэсгийн нэвтрэх цэгт шинээр байгаль хамгаалагчийн кобонь, 00, Хамгаалалтын захиргааны Үүд самбар хийж идэвхтэй ажиллуулж байна. Хатгал хэсгийн нэвтрэх цэгт мөн байгаль хамгаалагчийн кабонь, автомат замын хаалт, хурд сааруулагч, самбар, тэмдэг тэмдэглэгээг хийж 24 цагийн ажиллагаатай хяналт тавьж ажилласан. Эгийн голын гүүр, Жанхай, Хүзүүвчийн шил орчимд хамгаалалтын дүмбэ байрлуулж 4 төрлийн 160ш санамж, зөвлөмж бүхий таних тэмдэг байрлуулсан.Ханх хэсгийн Долоон ууланд түймэр ажиглалтын цамхаг хийж байрлууллаа. Борсогийн даваанаас Хавцалын даваа хүртэл 5 төрлийн 60ш санамж бүхий тэмдэг тэмдэглэгээ, Хатгал хэсэгт 4м өргөн 16м урттай ногоон байгууламж тус тус хийсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ