2019 оны 01 сарын 30
Хөвсгөлийн БЦГ-ын Жанхайн Ар бунхантын отоглох цэгийг МОН9183 төслийн нэгжтэй хамтран жишиг отог болгон бүрэн тохижуулан ашиглаж эхэлсэн.Тус отогт эко ариун цэврийн байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, хогийн цэг, ширээ сандал, гал түлэх цэг, мэдээллийн самбар, отог хариуцагчийн кобон байр зэрэг тохижилтуудыг хийсэн. Тус отог ашиглалтад орсноор нийт 1926 иргэнд үйлчилж, төвлөрсөн хог хаягдлыг -9 удаа, шингэн бохирыг -8 тус тус зөөж тээвэрлэсэн. Дээрх тохижилтуудыг иж бүрэн хийсэн нь амрагч аялагчдыг нуурын эргээс заайдуу, агаарт тав тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн хамгийн үр дүнтэй ажиллагаа болсон. Иймд цаашид жишиг отгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тус цэгт идэвхитэн байгаль хамгаалагчийг цалинжуулж ажилласан. Нийт бохир 9 удаа, хог 8 удаа зөөж ачуулж 1926 аялагч үйлчлүүлсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ