2019 оны 01 сарын 30
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, санал гомдлыг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх болон тус салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг таниулах арга хэмжээг, төв орон нутгийн байгууллагыг хамруулан улсын хэмжээнд зохион байгуулж салбарын бодлого, эрх зүйн орчин, зохицуулалтын талаар нэгдсэн ойлголт өгөх, олон нийтийн санал хүсэлтийг салбарын бодлогод тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 03 сарын 13ны өдрийн 136 дугаар албан тоотын дагуу Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа Хатгал тосгоны байгаль орчны салбар байгууллага, мэргэжлийн дараахь байгууллагуудыг оролцуулан Дэлхийн ойн өдөр, Дэлхийн усны өдрийг угтсан “БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг 2018 оны 03 сарын 16ны өдөр Хатгал тосгоны соёлын төвд зохион байгууллаа. Нээлттэй хаалга өдөрлөгийн хүрээнд чиглэл бүрийн мэдээлэл сурталчилгаа, тэмцээн уралдааныг зохион байгуулж идэвхитэй оролцсон иргэд, сурагчдыг шагнаж урамшуулсан. Мөн иргэд олон нийтийн дунд байгаль орчинд тулгамдаж буй голлох асуудлууд, тэдгээрийн шийдлийг тусгасан санал хүсэлтийн хайрцаг аялуулж, БОАЖЯ-нд битүүмжлэн хүргүүлсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ