2019 оны 01 сарын 30
Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа жил бүр Монгол орны амьтны улаан дансны нэн ховор статус бүхий Буган цаа-ны тоо толгойн ажиглалт судалгааг хийж байна. Сүүлийн 3 жилийн судалгааны дүнг харьцуулж үзэхэд сүргийн доторхи төлийн тоо өссөн дүнтэй байна. Буган цаа нь бидний мэдэх Цагааннуур орчмын тайгад буй гаршуулсан цаанаас биеийн хэмжээ болоод ул мөрийн хувьд ялгаатай том хэмжээтэй бөгөөд Хөвсгөл нуурын зүүн эргийн сарьдагуудад маш цөөн тоотойгоор тархасан цаашид устах аюулд орж буй зүйл юм. Буган цаа / зэрлэг цаа/- нь Монгол орны хэмжээнд говийн мазаалайн дараа орох нэн ховор амьтан бөгөөд бид цаашид тархац, тоо толгой, идэш тэжээлийн судалгааг давтамжтайгаар хийж хамгаалалын болоод судалгааны ажлыг бусад судлаачидтай илүү нарийвчлалтай хийх, хамгаалалын арга хэмжээг төлөвлөх шаардлагатай байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ