Хууль бус мод бэлтгэл

2020 оны 03 сарын 09

2020 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Модон хүй, Дөт гэх газарт хууль бусаар мод бэлтгэлтэй холбогдуулан хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Н.Цолмонбаяр, Б.Ганцоож, Н.Наташа, Т.Дүүрэнбаяр, Г.Гүнгэрэл Хатгал тосгоны экологийн асуудал хариуцсан дэслэгч Б.Ганболд нар хамтарсан хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтаар Модон хүй арлын урд хэсэгт 2 ширхэг босоо мод, морь чарганы аялалын урц барьсан 97 ширхэг шургааг, 5 м-ын радустай 3 урцны буйр, ил задгай гал түлсэн ором, жижиглэн бэлтгэсэн түлээ зэрэг зөрчил илэрүүлэн холбогдох мэдээлэлийг баримтжуулан экологийн асуудал хариуцсан дэслэгч Б.Ганболдод шалгуулахаар харяалалын дагуу шилжүүллээ

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now