•Дээрхийн агуйг бүр 17-р зууны үеэс хүн байнга сууж ашиглаж байсан гэх бөгөөд орчных нь байгаль маш үзэсгэлэнтэйн дээр хандгай, халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, зэрлэг гахай, хүдэр, үнэг зэрэг ховор болоод үслэг ан амьтад, харцага, шонхор, тогоруу зэрэг шувууд, нуур тойромд нь загас жараахай нэн элбэгтэй.Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 км-т байрладаг, хосгүй тогтоц бүхий агуй юм.Дээрхийн агуй нь эртний агуйн нэг бөгөөд бөөгийн тахилгатай, агуй нь дотроо 10 гаруй өрөөтөй 450 м,куб хэмжээтэй.Агуйн хамгийн алдартай хэсэг бол “Эхийн умай ” хэмээн нэрлэдэг адил хэлбэрт хэсэг бөгөөд хүмүүс түүгээр гархад ариусдаг хэмээн үздэг.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ